Автобус дэлбэрч 40 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Автобус дэлбэрч 40 хүн үрэгдэв

Энэтхэгийн эргүүл. Гэрэл зургийг  ©AFP

Чхаттисгарх  мужид маоистуудын дайчдын үйлдсэн дэлбэрэлтээр 40 гаруй хүн амиа алдсан тухай Associated Press мэдээлжээ. The Times of India сонины мэдээгээр 20 цагдаа ба 20 энгийн иргэдийг тээж авсан автобус алан хядагчдын замд тавьсан минанд дэлбэрсэн байна. Мужийн цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ  амь үрэгдэгсэдийн тоо 60 болж магадгүй гэнэ.

Сүүлийн хугацаанд маоист хөдөлгөөний дайчдын зохион байгуулсан террорын тоо өсч байна. ХХ зууны жараад оноос орон нутгийн иргэдийг шахан дарамталж буйг эсэргүүцсэн уриан дор тэд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэтхэгийн Дотоод хэргийн яамны мэдээгээр тус орны 28 мужийн 20-д нь 20 мянга хүртэл террористууд байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж