Кэти Перри “Обама” тоглолтод оролцов

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Кэти Перри “Обама” тоглолтод оролцов

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын тов ойртсон энэ үед нэр дэвшигчид улсынхаа хотуудаар тойрон иргэд, сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. Ерөнхийлөгч Барак Обама зугаа цэнгэлийн хот Лас-Вегаст гурван хоног саатан иргэдтэй уулзах сонгуулийн кампанит ажлаа “Обама” тоглолтоор эхлүүлсэн байна. Тоглолтод түүнийг дэмждэг олон дуучин, алдартнууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөснөөс дуучин Кэти Перри хүмүүсийн анхаарлыг хамгийн их татжээ. Дуучин Кэти Перри тоглолтын тайзан дээр хит дуунуудаасаа дуулсан бөгөөд “President of the United States”, “Barak Obama” гэх мэт үгсийг бичсэн цагаан өнгийн бариу даашинзаар гангарсан байна. Мөн тэрээр тоглолтыг үзэж, сонирхохоор цугларсан 13 мянга гаруй үзэгчдэд хандан Ерөнхийлөгч Барак Обамаг дэмжсэн үг хэлжээ.  Кэти Перри тэнд ирсэн 18 настнуудад хандан  анхны сонголтоо зөв хийхийг уриалсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж