
НИТХ-ын ээлжит 4-р хуралдаан өчигдөр болж, “Нийслэлийн 2012 оны төсөв”-т нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа. Мөн 2012 оны наймдугаар сарын 27-оос хоёр сарын хугацаатайгаар “Замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх” тухай тогтоолын хэрэгжилийг авч хэлэлцэж дүгнэв. Уг арга хэмжээ нь хэт ачааллыг даван туулах арга зам байгаад зогсоогүй замын ачааллыг 20 хувь буруулсан үр дүнтэй арга хэмжээ болжээ. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчд уг арга хэмжээг үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзэв. Харин ч автобусны замын нэг дүгээр эгнээгээр явдар хязгаарлалтын бүс 5-н шараас офицеруудын ордон хүртэл үргэлжлэх боллоо. Хотын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины дугаарын хязгээрлэлт хэвээрээ үргэлжилнэ. Энэ талаар санал асуулга явуулахад 17 мянган иргэн оролцсон байна. Тэдний 87 хувь нь арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал өгсөн байна.
Төрийн өмчийн 100 хувийн Улаанбаатар дулааны сүлжээ компани, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн төрийн өмчийн хувьцааг хуулийн дагуу нийслэлийн өмчид шилжүүлэн авахыг дэмжсэн тогтоолыг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.