Энэ жилийн эхээр цаазлагдсан БНАСАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд агсан Ким Чолыг ер бусын аргаар хөнөөсөн, түүнийг шонд хүлж минометаар буудан цаазалжээ гэж “The Daily Telegraph” сонинд бичсэн байна.
Сонинд өгүүлснээр, “Генералаас ул мөр, ширхэг ч үс үлдэх ёсгүй” гэж гэж шаардсан Ким Чен Уны тушаалаар ийм арга хэрэглэн түүнийг цаазалсан байна.
Ким Чолыг Хойд Солонгосын өмнөх удирдагчийн гашуудлын арга хэмжээг сахиагүй гэж шийтгэсэн. Тэр үеэр генерал архи ууж байгаад баригджээ. Ким Чолын хамт оны эхээр өөр хэдэн арван цэргийн өндөр тушаалтнууд, албан хаагчид сураггүй алга болжээ. Хойд Солонгосын шинэ удирдагч ирээдүйн өрсөлдөгч болох хүмүүсээс салахын тулд тийм цэвэрлэгээг хийсэн гэж барууны шинжээчид үзэж байна.