УИХ-ын дэд дарга Г.Батхүү өнөөдөр Төрийн ордонд Ардчилал, сонгуулийн үйл явцад туслах Олон улсын хүрээлэнгийн / IDEA / Ази, Номхон далайн бүсийн захирал, ноён Эндрью Эллисийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд сонгуулийн нэлээн хэдэн хувилбарыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд ардчилсан сонгуулийн төлөө явуулсан үйл ажиллагаанд оносон ч зүйл бий, алдаатай, сургамжтай зүйл ч их байгаа хэмээн УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын үеэр хэлж байлаа. Тэрээр, одоо Монголын Парламент сонгуулийн тухай хуулийн хоёр ч шинэчилсэн төслийг харьцуулан судлаж буй бөгөөд эндээс аль болох ард, нийтэд ашигтай, хамгийн боломжит хувилбарыг нь сонгох нь илүү үр дүнтэй гэдгийг дурдсан юм. Түүнчлэн Монгол орны газар нутгийн болоод хүн амын суурьшил зэрэг онцлог байдлуудыг харгалзан сонгуулийг явуулах нь эргээд үр дүнд нь нөлөөлдөг талаар ноён Э.Эллистэй санал солилцох үеэрээ тэмдэглэн хэлсэн.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны тогтолцооны талаар дурдаж, аль болох нам, улс төрөөс ангид, хамааралгүй ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллаж буй тухай мэдээлсэн.
Ноён Э.Эллисийн алба хашиж буй дээрх байгууллага нь тогтвортой ардчиллыг бэхжүүлэхэд гол зорилгоо чиглүүлдэг бөгөөд түүний энэ удаагийн айлчлал Монголд сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хэлэлцэж байгаа үетэй давхцсанд олзуурхаж байна гэдгийг тэмдэглэж байв. Ер нь сонгуулийн системд байгаа бүх сайн талыг нэг дор сонгох боломжгүй байдаг, харин тухайн орон, улсад аль нь хамгийн сайнаар тохирохыг л хэрэглэх нь чухал юм гэж ноён Э.Эллис хэллээ.
Сайн тал олонтой сонгуулийн системийн хувилбар бол зөв сонголт юм. Энэ нь улс төрийн зөв сонголт байж таарна. Цаашлаад Монголын ард түмэнд хамгийн их хэрэгтэй сонголт л байх ёстой гэдгийг тэрээр онцолсон.
Одоо нээлттэй явагдаж байгаа хэлэлцүүлгээс түүний анхаарлыг татсан нэг зүйл нь сонгуулийн тухай маргааныг хэрхэн, яаж зохицуулахыг авч хэлэлцэж буй явдал гэнэ. Үүнийг маш өндөр түвшинд хийж байгаа ажил хэмээн тэр үнэлж байв. Сонгуультай холбоо бүхий маргааныг чухам яаж зохицуулах нь ард түмэнд ил тод байх ёстойг тэрээр хэлж байлаа.
Энэ мэтчилэн хоёр тал уулзалтын явцад сонгуулийн системийг тойрсон олон чухал асуудлаар санал бодлоо солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.