Талбайн теннисний спортын өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж яваа Рафаэль Надаль өвдөгний гэмтлийн улмаас Парис Мастерс болон ATP World Tour Finals тэмцээнийг өнжихөөр болжээ. Өдгөө дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд буй тэрбээр өнгөрөгч зургадугаар сард болсон “Их дуулга”-ын “Уимбльдон” тэмцээний хоёрдугаар тойрогт Лукаш Росолд хожигдсоноос хойш тэмцээн, уралдаанд оролцоогүй юм. Зүүн хөлийн өвдгөнд гэмтэл авсан тэрбээр олимпийн наадам, АНУ-ын нээлттэй тэмцээнийг ч мөн өнжсөн. Хэдийгээр гэмтэл бэртэл нь илааршиж байгаа ч ачаалалтай бэлтгэл хийх боломжгүй байгаа тул Надаль Парис болон Лондонд болох улирлын сүүлийн хоёр тэмцээнийг өнжих болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
ATP-гийн энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох ATP World Tour Finals ирэх долоо хоногт Лондон хотын O2 Аренад эхэлнэ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман теннисчин өрсөлддөг билээ.
“Их дуулга”-ын 11 цомын эзэн болсон Надаль мөн гэмтлийн улмаас арваннэгдүгээр сард болох Дэвисийн цомын тэмцээний финалд Чехийн шигээ багтай тоглох чухал тоглолтод оролцох боломжгүй гэнэ.
Т.МАША