![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/15c53862bf7fcfae/e28341b5154b30d3big.jpg)
“Цахим парламент” төслийг БНСУ-ын Засгийн газрын 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013-2015 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцжээ. Төслийн хүрээнд Парламентын цахим мэдээллийн төв /Дата төв/ байгуулж, УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хуралдааны систем, хуралдааны танхимуудын камерын системийг шинэчлэх, Тамгын газрын холбогдох ажилтнуудыг сургаж, дадлагажуулах зэрэг хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөжээ. УИХ өмнө нь КОИКА-тай хамтран “Цахим архив” төсөл хэрэгжүүлсэн юм.
“Цахим парламент” төслийг хэрэгжүүлснээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, орчин үеийн стандартад нийцсэн найдвартай ажиллагаа бүхий компьютерийн сүлжээ, хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг техник болон програм хангамжийн хувьд бүрэн шинэчлэх зэрэг томоохон ахиц дэвшил гарах ажээ.