Супер модель Наоми Кэмпбеллийн тэрбумтан орос найз залуу нь түүнд зориулан ОХУ-ын нийслэл Москва хотын орчим сансарын хөлөг бүхий загвартай тансаг харш барьж байгаа гэнэ. Наоми Кэмпбелл тэрбумтан найз залуу Владимир Доронинтойгоо өнгөрсөн 2008 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд тэд энэхүү өвөрмөц харшдаа гэрлэснийхээ дараа хамтран амьдрахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү “сансарын хөлөг” шиг хэлбэртэй тансаг харшийн загварыг Их Британийн авъяаслаг архитектор Заха Хадид гаргажээ. Хосуудын ирээдүйн гэр нь ойгоор хүрээлэгдсэн 2,650 кв/метр талбайтай, аварга том шилэн хавтангуудаас бүрдсэн загвартай юм байна. Мөн тус харш нь дотроо Финлянд спа, Орос, Туркийн хэв маягтай усны өрөөтэй байх гэнэ. Түүнчлэн харш тансаг хэрэглээг бүрдүүлэх галбиржуулах өрөө, усан сан, бүжгийн өрөө гэх мэт 25 гаруй өрөөтэй байх юм байна. Өдгөө 46 настай Оросын бизнесмен Владимир Доронины орлого 1.5 тэрбумаар тоологддог бөгөөд тансаг хэрэглээ, сайхан хүүхнүүдтэй нэр холбогддогоороо алдаршиж Оросын “Дональд Трамп” гэх хочийг аваад буй юм.
Б.Анхтуяа