Яг одоо Төрийн ордонд Цусны төвийн явуулын багийнхан ирж цус хандивлах үйл ажиллагааг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар цусаа өгч байна. УИХ-ын бусад гишүүд, Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс ч иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа хандивлах хүн цөөнгүй байгаа аж.
Д.ОЮУН