Мьянмарт 56 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Мьянмарт 56 хүн амиа алдав

Мьянмарийн Ракхайн мужид  өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн буддистууд болон лалынхны хоорондын  мөргөлдөөнөөс болж 56 энгийн иргэн амиа алдсан тухай орон нутгийн захиргааны  төлөөлөгч Вин Мяйнг мэдээлжээ. Түүний мэдээлснээр уг мөргөлдөөнд Ракхайны 1900 айл орон гэрээ шатаалгаж, хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 60 иргэн хүнд бэртэл авсан бөгөөд цаашдаа шархдагсад болон амиа алдагсдын тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.

Мьянмарт шашны мөргөлдөөн өнгөрсөн зургадугаар сараас эхлэн идэвхжиж нийт 90 энгийн иргэн амиа алдаж, 3000 хүн орон гэргүй болоод байгаа юм байна.

Түүнчлэн улс оронд нь үүсээд байгаа тэмцэл мөргөлдөөнөөс болоод Мьянмарын дүрвэгсдийн тоо нэмэгдээд байгаа аж. АНУ тус улсад  үүссэн уг  ширүүн мөргөлдөөнийг тэр түргэн зогсоохыг шаардаж үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаах хэрэгтэй гэдгээ мэдэгдсэн аж.

Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас тус улсад болж буй зэвсэгт мөргөлдөөнд энгийн ард иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд олноор үрэгдэж байгааг мэдэгдэж Засгийн газраас шийдвэртэй алхмыг түргэн хугацаанд авах хэрэгтэй хэмээн мэдэгджээ. 

 Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж