Амь үрэгдэгсэдийн тоо өсөв

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Амь үрэгдэгсэдийн тоо өсөв

Кабул хотод энэ сарын 18-нд амиа золиослогч Америкийн цуваанд халдан дэлбэрэлт үйлдсэнээр амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 20 гаруй болон өсчээ. Афганистанд суугаа Италийн элчингийн мэдээнээс иш татан энэ тухай AFP мэдээллээ.

Харин Америкийн цэргийнхэний хохиролын талаар тодорхой мэдээлэл алга. Өмнө байсан мэдээгээр дэлбэрэлтэд хоёр цэрэг өртсөн гэж байлаа. Тэд алагдсан уу эсвэл шархадсан уу гэдэг нь тодорхойгүй. Террорыг Афганы парламентын өмнөх байрны дэргэд үйлджээ. Тэр байранд армид сайн дурынханыг элсүүлэн авч байсан гэнэ.

Аллагын хариуцлагыг  “Талибан” хөдөлгөөн авсан байна. Кандагарын хавиас талибуудыг шахахаар Америк-Британийн цэргийнхэний Гильменд мужид явуулж байгаа байлдааны шинэ ажиллагааны улмаас терористууд идэвхжих хандлагатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж