
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодруулахад дараахь хариултыг өглөө.
-Таны туслах УИХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, ял шийтгүүлэх болчихлоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Таны туслах УИХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, ял шийтгүүлэх болчихлоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Надад тэр талаар мэдэх юм алга. Өөрсдөөс нь асуусан нь дээр байх.
-Тэгвэл танд шүүхээс ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй гэж үү?
-Тийм зүйл огт байхгүй. Энэ бүхэн надад хамаагүй. Асуух гээд байгаа юм бол тийм мэдүүлэг өгсөн хүмүүсээс нь асуу гэсэн хариултыг өгч байна.
Р.САРАНГОО

