“Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү ирэх сарын 15, 16-нд “UB Palace”-ын концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод ая дуугаа өргөхөөр эх орондоо ирсэн юм. Харин түүний тухай ирэх сард “Премьер министр” хамтлагтай эх орондоо тоглолтоо хийнэ гэсэн нь ташаа мэдээлэл гэнэ. Тэрээр энэ удаад бие даасан тоглолтоо хүргэх ба монгол хэл дээр гаргана хэмээн ярьж байсан түүний шинэ цомог бэлэн болсныг дуулгасан юм. Б.Амархүү хараахан шинэ тоглолтдоо нэр өгч амжаагүй байгаа бөгөөд “Би шинэ уран бүтээлээрээ монголчуудтайгаа уулзах тийм л тоглолт байх болно” хэмээсэн юм. Тоглолтынх нь ерөнхий зохион байгуулагчаар түүний аав Борхүү гуай ажиллаж байгаа аж.
Г.ДАША