
Ард түмний шударга их хуралдайд МАХН, МҮАН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монголын Либерал нам гэсэн дөрвөн нам, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Цөмийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг 20 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, гишүүд, дэмжигчдээс бүрдсэн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй төлөөлөгч оролцохоор болжээ.
Их хуралдайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нарын хүмүүс илтгэл тавихаас гадна аймаг, дүүргийн төлөөлөл орон нутаг, дүүрэгт тулгамдаад байгаа асуудлуудаар үг хэлэх аж.
Д.ОЮУН