
Жүжигчин Том Крузын өмгөөлөгчийн мэдээлснээр тэрээр тус сэтгүүлийг ор үндэсгүй худал мэдээлэл цацаж, нэр төрд нь халдсан хэргээр шүүхэд өгч, 50 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Мөн Том Крузын өмгөөлөгч Бэрт Фиелдс энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Томын хувьд охин Сури нь амьдралынх нь хамгийн үнэтэй, чухал зүйлсийн нэг. Тэд үргэлж салшгүй хамт байх болно. Тэрээр охиндоо маш их хайртай, халамжтай эцэг” гэжээ. Түүнчлэн Том мөнгөнөөс болж энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй бөгөөд хэрвээ шүүхээс шийдвэр Томын талд гарч нэхэмжилсэн мөнгөө авахаар болбол эргэлзэлгүйгээр бүх мөнгийг буяны байгууллагад хандивлана” гэж нэмж мэдэгдсэн байна. “Life & Style” сэтгүүл нь өнгөрсөн долдугаар сарын 30-ны дугаартаа Суригийн уйлж буй зургийг нийтэлж, “Аавдаа хаягдсан Сури охин уйлж байна” гэсэн тайлбар тавьсан байжээ. Харин Суригийн энэ зураг нь амьтны дэлгүүрээс гөлөг худалдан авч өгөөгүйн улмаас уйлсан үеийн зураг аж. Том Крузын талаар Суригийн уг зурагтай дээрхтэй адил мэдээлэл “In Touch” сэтгүүлд мөн нийтлэгдсэн ч тус сэтгүүлийг шүүхэд өгсөн талаар мэдээлэл хараахан байхгүй байгаа юм.