Асанж өнгөрсөн зургадугаар сараас хойш өөрт нь тулгасан хүчингийн хэргээсээ зугтаж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байгаа юм. Хэрвээ Асанжийн хэрэг Шведэд шилжвэл Асанж америкчуудын гарт бүрмөсөн очих учраас тэрээр ийнхүү Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнаас орогнол хүсээд байгаа билээ.
Харин Их Британийн талаас Жулиан Асанжад улс төрийн орогнол олгохыг зөвшөөрсөн Эквадорын элчин сайдын яамыг сайшаахгүй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.
Жулиан Асанж өөрийн улс төрийн орогнолын талаар CNN-д ярилцлага өгөхдөө нар үзэхгүй олон хоног болсноос болж бие нь муудаж, яг шоронгийн хоригдол мэт байна хэмээн ярьжээ.
Түүнчлэн өчигдөр Wikileaks-ийн албаныхан АНУ-ын Батлан хамгаалах яамны Ирак болон есдүгээр сарын 11-ний хэрэгтэй холбоотой хэд хэдэн чухал материалыг олон нийтэд мэдээлэх болно хэмээн мэдэгджээ.