
Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нам эвслүүд нь төрийн болон орон нутгийн өмчийг ашиглах ёсгүй байдаг ч тухайн үеийн удирдлагууд энэ байранд түр "амьдрах" нөхцөлийг шийдэж чадсан юм. Нийслэлийн ЗДТГ-аас уг байрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан тул тэнд үйл ажиллагаа явуулж байсан нийслэлийн МАН-ынхан хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 24-нд байрыг чөлөөлж, нүүжээ. Гэхдээ таван жил түрээсэлсэн байрныхаа төлбөрийг төлөөгүй явсныг холбогдох албаныхан хэллээ. Эх сурвалжийн мэдээллээр бол МАН-ынхан түрээсийн төлбөрт 513 сая орчим төгрөг төлөх ёстой байж.
Д.ЖАРГАЛСҮРЭН