Оюуны өмчийг хамгаалах асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийг хамгаалах асуудлаар санал солилцов

Швейцарийн Холбооны Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Др. Фрэнсис Гарритай уулзаж, оюуны өмчийн хамгаалалтын олон талт тогтолцоон дахь манай улсын оролцоо болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Сайд Л.Болд хэлсэн үгэндээ ДОӨБ-аас оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр баримталж байгаа бодлогыг Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжиж ажилладаг уламжлалаа үргэлжлүүлэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааг илүү үр ашигтай болгох үүднээс Монгол Улсын Засгийн газар болон ДОӨБ хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн ДОӨБ-ын Ерөнхий захирлыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчилж, манай орны оюуны өмчийг тогтолцоог хөгжүүлэх хүчин чармайлттай танилцахыг урив.
 
ДОӨБ-ын Ерөнхий захирал Др. Фрэнсис Гарри Монгол Улс тус байгууллагад гишүүнээр элссэнээс хойш зохиогдож байгаа арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож ирснийг сайшааж, уг байгууллагын мэргэжлийн түвшин дэх Монгол Улсын төлөөллийг нэмэгдүүлэн оюуны өмчийн салбарын тодорхой зорилт бүхий ажлын хэсгийн ажилд идэвхтэй оролцож, бодитой хувь нэмэр оруулахад нь онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийллээ.  Др. Фрэнсис Гарри Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэндчилгээ дэвшүүлж байгаагаа уламжлахыг Гадаад харилцааны сайдаас хүсэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж