Өөр хэмнэл “үүрд” үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Өөр хэмнэл “үүрд” үргэлжилнэ

Идэр есийн хүйтэнд автобусны буудал дээр дааран зогсч, автозамын түгжрэл дунд зүүрмэглэх шаардлагагүй боллоо. Учир нь өнгөрсөн наймдугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхэлсэн автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хугацаагүйгээр үргэлжлүүлэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өчигдөр 100 хувь дэмжсэн байна. Нийслэлийн иргэдийн дунд явуулсан санал асуулгаар ч дийлэнх нь дэмжсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд өөр хэмнэлд нэгэнт дасан зохицжээ. Хотын төвийн замаар, тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх төв замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр  нийтийн тээврийг зорчуулах, автомашинууд улсын дугаарын сүүлчийн цифрээс хамааран ажлын нэг өдөр “зогсч”, томоохон худалдааны төв, зарим их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчилсөн нь их хотын иргэдийн замын түгжрэлд өнгөрүүлэх цаг хугацааг багасгаж чадсан байна. Мөн 22 дунд сургууль сургуулийн автобустай болж, сургуулийн өмнөх замд хурд сааруулагч, сурагчдын цүнхэнд гэрэл ойлгогч зэргийг хийж өгсөн.

Мөн “Улаанбаатар сонсч байна” мэдээлэл лавлагааны төвд хандсан 17 мянган иргэний 87 хувь нь дээрхи өөрчлөлтийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тиймээс хоёр сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний хэрэгжилт болон НИТХ-аас шийдвэрлэсэн зарим өөрчлөлтүүдийг толилуулъя.


НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДАВУУ ЭРХЭЭР ЗОРЧИХ ХЭСГИЙГ СУНГАЛАА


Нийтийн тээврийн хэрэгслийг автозамын нэгдүгээр эгнээгээр явуулсантай холбогдуулан Зүүн дөрвөн замаас Саппорогийн тойрог хооронд хөдөлгөөнд зарцуулах хугацаа дунджаар хоёр дахин багассан дүн гарчээ. Энэ нь иргэн бүрт л мэдрэгдэж байгаа. Тус арга хэмжээний үр дүнд 403 автобус хөдөлгөөнд оролцож байсныг 583 болгож нэмэгдүүлсэн байна. Мөн  Замын цагдаагийн газраас  56 байцаагч, Нийтийн тээврийн газраас 18 албан хаагч ажиллаж, тусгаарлах 626 шон байрлуулжээ.  Том оврын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулснаар шугамын орлого 14.6 хувь, зорчигчдын тоо 12.5 хувиар өсчээ. Мөн өдөр тутам дунджаар нийслэлийн нийт иргэдийн 75 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн гэх дүгнэлт гарсан байна. Нийт иргэдийн 75 хувь автобусаар үйлчлүүлж байна гэдэг бол чамлахааргүй амжилт. Нэгдүгээр эгнээнд такси “баригдахгүй”, арайхийж олсон ч мөлхөөд явж өгөхгүй тул иргэд нийтийн тээврийг сонгох нь ч зөв биз. Нийтийн тээврийн автобусанд чихэлдэж, зүүгдэх нь бага зэрэг төвөгтэй ч цаг хугацаа, мөнгийг хэмнэж байгаа болохоор иргэд өөрийн эрхгүй нийтийн тээврийг сонгож байгаа юм.

УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААС ХАМААРЧ ИРГЭД АЖЛАА ЗОХИЦУУЛЖ СУРСАН ГЭВ


НИТХ-ын төлөөлөгчид жолооч нар өөрийн машины дугаараар хөдөлгөөнд оролцдоггүй өдрөөр  ажлаа зохицуулаад, нийтийн тээврээр зорчиж хэвшсэн байна гэж үзлээ. Ямартай ч өдөрт 30 мянган машин хөдөлгөөнд оролцохгүй байгаа нь хөдөлгөөний ачааллыг бууруулаад зогсохгүй автомашинаас үүдэлтэй утаа, угаар буурах юм байна. Хэдийгээр өдөрт нийт автомашины 20 орчим хувь нь хөдөлгөөнд оролцохгүй байгаа ч өнгөрсөн хоёр сарын хугацаанд 3000 орчим машин хөдөлгөөнд шинээр нэмэгдсэн нь ачааллыг бууруулахад саад болж байгаа гэнэ. Нэг өдөрт л 100-150 машин шинээр дугаар авч, түгжрэл гэх их айлд гишүүн болж байгаа тул дугаарлалтаар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг цаашид үргэлжүүлэх нь зүйтэй юм гэж үзэв. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд улсын дугаар сольж, хөдөлгөөнд оролцсон 42 тохиолдлыг илрүүлжээ. Зургаан жолоочийн эрхийг хасч, 22-ыг нь 440 мянгаар торгож үлдсэн 12-ыг шалгаж байгаа аж. Хөдөлгөөнд 123 дугааргүй автомашин хөдөлгөөнд оролцсоноос 15-ыг шалгаж байгаа бол үлдсэнд нь 1.745 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНГҮЙ


Иргэдийн ажил эхлэх, тарах цагтай томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарь давхцдаг байснаас замын түгжрэл, осол, зөрчил үүсэх гол шалтгаан болоод байсан. Энэ асуудлыг бага ч болов шийдвэрлэх үүднээс томоохон зах, хотын төвд байрлалтай худалдааны төвүүд,  сургуулиудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Захуудын түрээслэгчид, удирдлагуудын зүгээс цагийн хуваарийн өөрчлөлтийг хэвээр үлдээх хүсэлтийг НЗДТГ-т ирүүлсэн байна. Тиймээс захууд, томооохон худалдааны төвүүдийн дараах цагийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй байх шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид гаргалаа. Тодруулбал,


Худалдаа үйлчилгээний газруудын нэр

Аж ахуйн нэгжийн нэр

 Байршил

Амрах өдөр

Ажиллах цаг

Эхлэх цаг

Дуусах цаг

1

Нарантуул ОУХТөв

Нарантуул ХХК

БЗД 14-р хороо

Мягмар

12.00

21.00

2

Өгөөмөр

Даймонд ХХК

БЗД 14-р хороо

Лхагва

12.00

21.00

3

Сандей

Сандей плаза ХХК

БЗД 14-р хороо

Даваа

10:00

22:00

4

Шөнийн зах

Нармон ХХК

БЗД 14-р хороо

Пүрэв

11:00

24:00

5

Цайз зах

 

БЗД 19-р хороо

Лхагва

10:00

19:00

6

Цайз захаас Да хүрээ Шар хадны зам дагуух үйлчилгээ

 

БЗД 14, 19-р хороо

Даваа

14:00

24:00

7

Баянзүрх худалдааны төв

Хан талст ХХК

БЗД 6-р хороо

Пүрэв

10:00

20:00

8

Баянзүрх зах

Эйч Энд Эйч Фүүдс

БЗД 6-р хороо

Лхагва

10:00

20:00

9

Барс зах

БарсИмпекс

БГД 3-р хороо

Амралтгүй

06:00

15:00

10

“100 айлБМ дэлгүүрүүд

 

СБД  10,11-р хороо

Пүрэв

10:00

20:00

11

Меркури худалдааны төв

Гурван Эвтэн ХХК

СБД 3-р хороо

Даваа

10:00

20:00

12

Хар хорин зах

Чингэс трейд

БГД  20-р хороо

Даваа

07:00

15:00

13

Мишээл экспо

Таван богд групп

ХУД 2-р хороо

Амралтгүй

10:00

20:00

14

Бөмбөгөр – 1

Эрдэнэбулган ХХК

ЧД 2-р хороо

Даваа

07:00

15:00

15

Содон төв

Эрдэнэбулган ХХК

ЧД 2-р хороо

Пүрэв

11:00

20:00

16

Шонхор зах

Хүчит шонхор ХХК

ЧД 11-р хороо

амралтгүй

05:00

17:00

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 185 мянган сурагч, Их, дээд сургууль, коллежид 181 мянган оюутан, төрийн болон төрийн бус байгууллагад 855 мянган ажилтан замын хөдөлгөөнд өдөр бүр идэвхитэй оролцдог аж. Үүнийг дагаад ойролцоогоор 180 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог болохыг судлаж тогтоожээ. Хотын төвийн, өндөр төлбөртэй, өдөр тутам хувийн унаа, таксигаар зорчдог суралцагсадтай дараах сургуулиудын цагийн хуваарийн өөрчлөлт хэвээр үргэлжлэхээр боллоо. Үүнд,


Сургуулийн нэр

 

Цагийн хуваарь

Хуучин

Өөрчлөлт орсон

1

СБДийн Орчлон дунд сургууль

08:30

08.00

2

СБДийн Сант дунд сургууль

08:30

08.00

3

ЧДийн Олонлог дунд сургууль

08:30

08.00

4

ЧДийн 23-р дунд сургууль

08:00

07.30

5

ХААИС

08:30

10.00

6

ЭМШУИС

08:30

08.00

7

ШУТИС

08:00

07.40

8

Барилгын коллеж

08:40

09.30

9

Барилгын технологийн коллеж

08:40

10.00

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж