ҮНДЭСНИЙ БАНК ҮНДЭСНИЙ БРЭНД “Т КАРТ”-ЫГ ХАРИЛЦАГЧ
ТҮМЭНДЭЭ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА
Манай улсын арилжааны анхдагч, үндэсний зуун хувийн хөрөнгө оруулалттай Капитал банк үндэсний брэнд “Т карт”-ыг 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Үндэсний анхны төлбөрийн картын систем болон нэвтрүүлж байгаа “Т карт”-ын талаар Төв банкнаас энэ оны хавар нийтэд танилцуулж, энэ картыг гаргах зөвшөөрлийг арилжааны банкуудад олгосон. Төв банкны шийдвэрийн дагуу Капитал банк богино хугацаанд “Т карт”-ыг албан ёсоор нэвтрүүлэн, харилцагчдадаа хүргэж байна.
Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр нэрлэсэн “Т карт” нь олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн нууцлалтай бөгөөд энэ картаар төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Мөн аль ч банкны АТМ-д уншуулж бэлэн мөнгө авч болно.
Капитал банк нь “Т карт” –ын энгийн болон алтан гэсэн хоёр төрлийг харилцагчдадаа санал болгож байна. Энэ картыг авснаар Капитал банкны “Тусч мэдээ” үйлчилгээгээр картны орлого, зарлагын мэдээг авах, “Интернэт банк”-аар дамжуулан гүйлгээ хийх, дансны үлдэгдлээ шалгах зэргээр цахим банкны цогц үйлчилгээг ямар нэгэн нэмэлт төлбөргүй авах боломжтой.
Үндэсний хөрөнгө оруулалттай Капитал банк харилцагч Та бүхэндээ “Т карт”–ыг үнэгүй захиалан авах боломжийг 2012 оныг дуустал олгож байна.