Нэр дэвшигчдийн мэдээллийг баталгаажуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийн мэдээллийг баталгаажуулж байна

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх улмаар сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах хүрээнд холбогдох журам, заавар, маягтын төслийг батлан гаргаж байна.

Хуульд заасны дагуу саналын хуудасны загвар, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, хэвлүүлэх саналын хуудсын тоог аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо батлахаар  байгаа билээ.

Үүний дагуу өчигдөр болсон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд тэр нь агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх, сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Ажлын хэсэг сонгуулийн саналын хуудсанд бичигдэх нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

2012 оны 10 дугаар сарын 25

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж