Хоёр дахь санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хоёр дахь санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүллээ

Орон сууц санхүүжилтийн корпораци нь “4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд квотод орж зээлийн материалаа бүрдүүлж өгсөн 1371 төрийн албан хаагчдаас орон сууцаа сонгосон 503 иргэнд 13.6 тэрбум төгрөгийн  зээлийг олгохоор шийдвэрлэсэн билээ.  Одоогоор Сангийн  яам Монголбанкинд Засгийн газрын 6,0 тэрбум төгрөгийн бонд арилжаалан хоёр дахь санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүллээ. Зээл олгох шийдвэр гарсан 256 зээлдэгчийн зээлийн төлбөрийн санхүүжилт болох 8.4 тэрбум төгрөгийг орон сууцаа борлуулж байгаа нийслэл болон орон нутгийн барилгын компаниудын банкин дахь дансанд шилжүүлж байгаа аж. Мөн зээлийн материалаа бүрдүүлж өгсөн 700 гаруй иргэний 23 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэн гурав дахь ээлжийн бондын эх үүсвэрийг  захиалахаар ажиллаж байна. Дашрамд дурдахад, Орон сууц санхүүжилтийн корпораци төрийн албан хаагчдыг орон сууцжуулах ажлын хүрээнд 150 гаруй төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж