ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас энэ сарын 24-ний өдөр дотоодын аюулгүй байдлыг хангах, терроризмтэй тэмцэх үүднээс Казаньд цэргийн тусгай ажиллагаа явуулсан байна. Тус ажиллагааны үеэр лалын гурван дайчин, хоёр цэрэг амь үрэгдэж, хоёр цагдаа гэмтэж бэртжээ. Түүнчлэн цэргийнхэн энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ажиллагааг эхлүүлэхээс өмнө лалын зэвсэгт дайчдын орогнож буй хэмээн сэжиглэгдсэн газруудаас оршин суугчдыг урьдчилан аюулгүй газар руу шилжүүлсэн байна. ОХУ-ын нэгж Татарстаны Ижил мөрний ойролцоох нутгуудаар лалын шашинт иргэд голдуу суурьшдаг бөгөөд сүүлийн үед тэдгээр иргэд алан хядах үйл ажиллагаа хийх нь ихэсчээ. Тиймээс цэргийнхэн ийнхүү тэдний эсрэг тусгай ажиллагаа явуулсан байна.
Б.АНХТУЯА