Шведийн хаан 14-р Карл Густавын охин Мадлен америк найз залуутайгаа гэрлэх гэж байгаа талаар өнөөдөр тус улсын албаны эх сурвалжууд мэдээлжээ. Өдгөө 30 настай гүнж Мадлен Хаан Карл Густав, Хатан хаан Густав Силвиа нарын хоёрдахь охин бөгөөд түүний найз залууг Крис Онил гэдэг аж.
Түүнчлэн Мадленийг америк найз залуутайгаа удахгүй гэрлэнэ гэсэн мэдээлэл Шведийн “Expressen” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тус сэтгүүлийг гүнжийн тухай мэдээлэл цацсаны дараа Хааны хэвлэлийн албанаас албан ёсны вэб сайт дээрээ “Гүнж Мадлентай холбоотой дээрх асуудалд удахгүй албан ёсоор мэдэгдэл хийнэ” хэмээн мэдээлжээ. Мадлен одоогоор Нью-Йоркод амьдарч байгаа бөгөөд Олон улсын хүүхдийн байгууллагад хүмүүнлэгийн ажил эрхэлдэг гэнэ.
Э.АНХТУЯА