Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөлмөрийн бирж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Төгсөгчдийн яармаг-2012” өдөрлөгийг аравдугаар сарын 29-нд ШУТИС-ийн өргөтгөлийн номын санд зохион байгуулах гэж байна. Энэ нь байгууллагуудад хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, төгсөгчдийг ажлын байраар хангах боломжийг олгох гэнэ.
Арга хэмжээний үеэр төгсөгч, оролцогчдод зориулан ажил олгогчдоос ажлын байрандаа тавьж буй шаардлага, шинэ мэдээлэл солилцох хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Түүнчлэн төгсөгчдийг шууд ажлын байранд зуучлах бөгөөд энэ үеэр ажил олгогч нар хайсан боловсон хүчнээ олох боломжтой гэнэ. Өдөрлөгт оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагууд 99238770 дугаарын утсанд хандан бүртгүүлэх аж.
У.БОЛОР