Найман аймгийн 34 сумын төвийг
өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх тендерт “Мобиком”, “Скай Си
энд Си” компаниуд шалгарсан байна. Тендерт шалгарсан компанийн захирал
Д.Болор, Ё.Буянжаргал нар өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны
дарга Б.Болдбаатартай гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор дээрх хоёр
компани нь таван жилийн туршид орон нутгийн хэрэглэгчид болон интернет
төвийн ажилтнуудад зориулж сургалт явуулах, тухайн сумын дунд сургуулийг
эхний гурван жилийн туршид 60-100 хувийн хөнгөлөлттэй үнээр интернетэд
холбох зэрэг үүргийг хүлээн ажиллах юм. Сумын төвүүдэд интернетийн
хурдыг 512 кб/с-ээс багагүй байлгахаар гэрээнд заасан байна. “Мобиком”
ХХК нь Төв аймгийн Лүн, Булган аймгийн Дашинчилэн, Хишиг-Өндөр,
Хутаг-Өндөр, Гурванбулаг, Рашаант, Дундговь аймгийн Мандалговь,
Эрдэнэдалай, Өмнөговь аймгийн төв Даланзадгад болон Хөвсгөл аймгийн
Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Мөрөн, Шинэ-Идэр, Жаргалант сумын төвд
интернетийн өндөр хурдны сүлжээг хүргэх ажээ. Харин “Скай Си энд Си”
компанийн хувьд Увс аймгийн төв Улаангом болон Зүүнхангай, Баруунтуруун,
Хяргас, Малчин, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр болон Бүрд, Есөнзүйл,
Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Завхан аймгийн төв Улиастай болон
Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Түдэвтэй сумын төвийг интернетттэй болгох
үүрэг хүлээлээ.

Д.Сура