Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 25/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 79.1 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 1394 төгрөгийн хаалтын ханштайгаар 26 сая ам.доллар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 122.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн бол 222 төгрөгийн хаалтын ханштайгаар саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР