“Багануур” лицензийн талбайгаа буцааж авчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

“Багануур” лицензийн талбайгаа буцааж авчээ

“Багануур”-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааг төр хүчээр эргүүлэн авав гэсэн мэдээ тархаж, хэзээ юуны учир, яагаад гэж жиргээчид гайхаж байна. Бид энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад “Багануур” ХК-ийн нөөцийн 70 хувь эзэлдэг лицензийн талбайг “Алтай Гоулд” гэдэг компаниас буцааж авсан” гэж захирал Б.Базар news.mn-д мэдээллээ.

“Багануур” ХК-ийн нөөцийнх нь 70 хувийг эзэлдэг 1182 га талбайг “Алтай Гоулд” гэдэг компанид Ашигт малтмалын газар хууль бусаар 2006 онд лиценз болгож өгсөн байжээ.  “Багануур” ХК ийм зүйл болсныг 2008 онд лицензийнхээ талбайг томсгох зөвшөөрөл хүсэхдээ мэдэж, тус компанийг шүүхэд өгчээ. Гэтэл шүүхээс 30 хоногийн дотор хохирсноо мэдэгдэж, хэрэг үүсгэх ёстой байсан хэмээн буцаасан тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хүртэл оруулсан байна. Ингэж явсаар уржигдар маргаан шийдэгдэж, Багануурын талбайн 70 хувийн лицензийг цуцалж, “Багануур”-т шилжүүлсэн байна. 

Багануурын нүүрсний ордын хайгуул шинжилгээг улсын төсвөөр хийсэн, “Багануур” ХК хайгуул хийсэн хөрөнгө оруулалтыг 1990 оны сүүлээр нөхөж төлсөн учраас хайгуул хийсэн ордоо өөрсдөө ашиглах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа юм байна.

Б.ХАЛИУН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж