
2012 он гарсаар Увс аймагт 507 зам тээврийн осол гарч, үүний улмаас таван хүн алтан амиа алдаж, 24 хүн хүнд, хөнгөн гэмтэл учруулжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 426 жолоочийн 251-ийнх нь эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, үлдсэнийг нь шүүхээр баривчлуулах арга хэмжээ авсан.Замын цагдаагийн тасгаас “Нэг шөнө” арга хэмжээг зохион байгуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман зөрчил илэрч, таван жолооч эрхээ хасуулав. Нөгөө гурван жолооч өмнө нь эрхээ хасуулсан байсан тул шүүхээр баривчлуулж, цаашдаа согтуугаар авто машин жолоодохгүй байхыг хатуу санууллаа.Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн тасгаас жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон, согтууруулах ундаа хэрэглэхгүй оролцохыг анхаарууллаа.
Т.МАША