Монголчууд хэлбэр, маяг гарган засах нь бага

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Монголчууд хэлбэр, маяг гарган засах нь бага

“Аса” циркт энэ сарын 23,23-нд болох “Японы  соёл урлагийн анхдугаар наадам”-д оролцохоор өчигдөр японоос эхний ээлжний зочид төлөөлөгчид ирсэн юм. Энэ бүрэлдэхүүнд ирсэн  японы төдийгүй дэлхийн алдарт “Bruno” салоны үсчин, стилист  Yanai-тай цөөн хором ярилцлаа. Тэрээр рекламны зураг авалтанд орос моделийг бэлтгэн зав муутай байлаа.

-Энэ наадмын тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би өнгөрсөн жил  зохиосон Япон-Монголын хамтарсан “Үсчин гоо засалчдын наадам”-д ирж оролцож байсан. Хоёр дахь удаагаа ирсэндээ сэтгэл хангалуун байна. Зөвхөн тайзан дээр үсний шоунд биш өргөн хүрээнд оролцож байгаадаа баяртай байна.

-Ази үсийг нийтлэг гэж ярих ч үсчин хүний хувьд монгол хүний үс япон хүний үснээс юугаараа ялгаатай вэ?
-Монголын цаг уураасаа болдог байх аа, монгол хүний үсэнд хүрээд үзэхэд ширүүн хатуу,  засаж янзалхад жаахан ажиллагаатай байдаг.

-Мэргэжлийн үс засалтын хувьд ялгаатай талууд байдаг уу?
-Монгол хүмүүсийн нүүрний хэлбэр голдуу дугуй байдаг. Тэрнээсээ болоод духныхаа урдуур үсээ энгийн, урт тавьдаг. Ер нь нарийн тайралт, хэлбэр маяг гаргаж засах нь бага талдаа харагдсан.

-Японоос энэ удаагийн наадамд өнгөрсөн жилийнхээс олон хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байгаа. Үсчин, гоо засалчдын тоо нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн жил ирсэн үсчин, гоо засалчид дээр төлөөлөгчид нэмэгдээгүй. Гэхдээ модел, үндэсний цайны ёслол, япон орныг сурталчлах гээд 70 хүний бүрэлдэхүүнтэй ирлээ.Энэ жил илүү өргөн хүрээг хамран оролцож байна.

-Өнгөрсөн жил шоуны дараа салон дээр үс засалт хийж байсан. Энэ жил ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ноднингийнхтой адилхан шоу дуусахаар үсчингүүд салонуудад хувиарлагдаад ажиллана. Энэ жил долоон хүний бүрэлдэхүүнтэй үлдээд арав хоног байна.

-Жилийн дараа ирэхэд Улаанбаатар хэр их өөрчлөгдөж ?
-Өнгөрсөн жил анх удаа ирж байсныг бодвол хот өргөжөөд, өндөр барилга олонтой болж, хөгжиж байна даа гэсэн бодол төрсөн.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж