Найруулагч Д.Золбаярын "Усны үнэр" кино аравдугаар сарын 16-20-нд Тажикстанд болсон “Didor” олон улсын кино наадамд амжилттай оролцсон бөгөөд жүжигчин Г.Нарансолонгын охин Туяа шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ.
Тав дахь удаагаа болсон “Didor” кино наадам хоёр жилд нэг удаа зохиогддог бөгөөд энэ удаа Тажикистан, Иран, ОХУ, Афганистан, Монгол, Узбекстан, Кригистан, Туркместан, Гүрж, Швейцарийн кино бүтээгчид уран бүтээлээ сойсон байна.
“International Film Festival “Didor”-ын “Шилдгийн шилдэг шагнал”-ыг Франц, Афганистаны найруулагч Atiq Rahimi “The Patience Stone” киногоороо, “Богино хэмжээний кинон”-ы шагналыг ОХУ-ын найруулагч Shota Gamisonia “The Sea of Desires” кино, “Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал”-ыг ОХУ-ын найруулагч Dmitriy Mamulia “Another Sky” кино, “Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал”-ын эзнээр Монголоос сойсон “Усны үнэр” киноны гол дүрд тоглосон Туяа шалгарчээ.