
Индонезийн Сулавеси мужийн Палу хот дахь “Масомба” гэх захад өчигдөр буюу лхагва гаригийн шөнө гал гарсны улмаас таван хүн түлэгдэж, нас баржээ. Гэрчүүдийн яриагаар жижиг мухлагаас эхэлж гал гарсан бөгөөд богино хугацаанд захыг бүхэлд нь хамарчээ. Гал сөнөөгчид гурван цаг орчим хугацааны дараа галыг бүрэн унтраасан байна. Индонезийн албаныхан одоогоор галын шалтгааныг тодруулж, нас барсан хүмүүсийн хэн болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Б.АНХТУЯА