
Хоёр компаний iPhone болон “touch-screen”-ий зохиогчийн эрхийн маргаан өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн бөгөөд Калифорны шүүхээр Apple 652 сая евро буюу 1.05 тэрбум ам долларыг Samsung-аас нэхэмжлээд байсан юм. Харин “Samsung”-ийн Вашингтоны Олон улсын худалдааны шүүхэд хандаад байсан энэ удаагийн заргын эцсийн шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах гэнэ. Олон улсын худалдааны шүүхийн шүүгч Томас Пэндерийн энэхүү шүүх хурлын урьдчилсан мэдэгдлээр Өмнөд Солонгосын Samsung компани Apple-ийн дөрвөн зохиогчийн эрхийг зөрчсөн, харин Apple өрсөлдөгчийнхөө хоёр зохиогчийн эрхийг зөрчсөн бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байгааг тэрээр талуудад энэ үеэр сануулжээ.