
Алекс Партриж “Лондон 2012” олимпийн наадмаас авсан хүрэл медаль, 2008 оны Бээжингийн олимпиос авсан мөнгөн медалиа савтай нь хулгайд алдсан байна. Тэрээр “Миний медалиудыг авсан хүн хурдан буцааж өгөөсэй гэж хүсч байна. Би үүний төлөө амьдралынхаа 12 жилийг зарцуулсан. Тиймээс надад хүнд цохилт боллоо” гэжээ. Алекс Партриж цэнгүүн дээр бүжиглэж байхдаа медалиудаа байхгүй байгааг анзаарсан ч бусад медальтнууд андуураад авсан байх гэж боджээ. Гэвч сүүлд нь түүнийг медалийг авсан хүн гарч ирээгүй байна. Одоогоор энэ хэргийг Лондонгийн цагдаагийн газраас мөрдөж байгаа аж. Харин медалиудаа алдсан Ханна МакЛеод болон Алекс Партриж нэр “Twitter” ,“Facebook” хуудсаараа дамжуулан гэмт хэрэгтэнд хандан хүч хөдөлмөрөө шингээж авсан медалиудыг нь буцаан өгөхийг гуйжээ.