Газрын ховор элементийн үйлдвэрлэлийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Газрын ховор элементийн үйлдвэрлэлийг зогсоов

Хятадын газрын ховор элементийн хамгийн том үйлдвэр болох Baotou Steel Rare-Earth (Group) Hi-Tech үйлдвэрлэлээ зогсоосноо зарласан байна. Уг үйлдвэр нь Өвөрмонголын Баотоу хотод оршдог юм. Тус компанийн энэхүү шийдвэрийг олон улсын хэвлэлүүд дэлхийн зах зээлд газрын ховор элементийн үнийг доошлуулалгүйгээр тогтоон барьж, экспортоос илүү их ашиг олох зорилготой нь холбон тайлбарлаж байна. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн 2012 оны эхний хагасын байдлаар газрын ховор элементийн үнэ нэлээд хэлбэлзэж доошлох хандлагатай болоод байгаа юм.

Ухаалаг гар утас, хайбрид машины хөдөлгүүр болон сэргээгдэх эрчим хүчний технологийн үйлдвэрлэлд нэн чухал газрын ховор элементийн үйлдвэрлэлийг Baotou дахь уг үйлдвэр хэзээ сэргээх нь тодорхойгүй ч, нэг сарын хугацаанд үргэлжилж магадгүй байна.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж