Холливудын хамгийн баян эрхмүүдийн нэг, жүжигчин Том Круз зургаан настай охиноо өөр дээрээ авахаар дахин шүүхэд хандсан тухай “Life&Style” сэтгүүл нийтэлжээ. Харин түүний өмгөөлөгч Бэрт Фиелдс дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэрбээр “Том охиндоо маш их хайртай учраас Сури эцэг, эхийнхээ хэнтэй байх нь тийм ч чухал биш. Тэр одоо ч охинтойгоо уулзахыг хүссэн үедээ уулзаж, үргэлж хамт байгаа” гэжээ.
Э.АНХТУЯА