![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/4/b9ca545b40c8fbfd/c07c25203f5d41b3big.jpg)
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газрын ажилтнууд цусаа хандивлахаар болжээ. Цусны төв дээр очиж өгөх үү?
-Явуулын эмч, ажилтнууд маргааш 11.00 цагт Төрийн ордонд ирж цус авах арга хэмжээг зохион байгуулах юм. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нараас Ц.Элбэгдорж цусаа хандивласан анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.
Үүний өмнө 2010 оны өвөл донороос ДОХ-ын вирус илэрснээс болж иргэд цусаа өгөх нь цөөрсөн. Ганц хоёрхон өдрийн цусны нөөцтэй, байдал хүндрээд байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тамирчин Э.Бадар-Ууган, Төрийн шагналт дуучин Д.Болд нар сайн дураараа цусаа хандивлаж, түүнээс хойш энгийн үед өдөрт тав аравхан хүн цусаа өгдөг байсан бол 100-120 хүн болж өссөн. Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа цусаа хандивлаж байгаа тул байнгын донор болж байгаа. Цаашид ч жил бүр цусаа хандивлана.
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагынхан энэ арга хэмжээнд оролцох уу?
-Төрийн ордонд ажиллаж байгаа УИХ, Засгийн газрын гишүүд, ажилтнуудыг цусаа хандивлахыг уриалж байгаа. Нэг хүн нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амийг авардаг гэдэг. Явуулын баг албан байгууллагуудаар явж цус авдаг тул байгууллага хамт олноороо цусаа хандивлахыг манай зүгээс уриалж байна.