өрхүүдээс бусад хэрэглэгчийн цахилгаан дулааны үнэ тарифыг нэгдүгээр
сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн. Эрчим хүчний зохицуулах газрын
Зохицуулагчдын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр бол ахуйн хэрэглэгч буюу
айл өрхүүдийн цахилгааны үнэ ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн
нэмэгдэх учиртай. Энэ шийдвэр хүчин төгөлдөр эсэх талаар бид албаны
хүмүүсээс тодруулсан юм.
Эрчим хүчний зохицуулах газрын
дарга Р.Ганжуур хэлэхдээ:
-Ахуйн хэрэглээний буюу айл
өрхүүдийнхээс бусад хэрэглэгчийн цахилгааны үнэ, нийт хэрэглэгчийн
дулааны тарифыг нэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэмэгдүүлсэн тарифаар
мөрдсөн. Эрчим хүчний салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг бага боловч
бууруулах, доголдолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэж л тарифыг бага
зэрэг нэмсэн хэрэг шүү дээ. Нэгдүгээр сард шийдвэрлэсний дагуу айл
өрхүүдийн цахилгааны үнэ тариф зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдэнэ
гэлээ.
Тэгэхээр хэдхэн хоногийн дараагаас гэр хороолол болон
орон сууцны айл өрхүүдийн нэг квт цахилгааны төлбөр 11 төгрөгөөр
нэмэгдэх юм байна. Одоо айл өрхүүд нэг квт цахилгаанаа 68 төгрөгөөр
хэрэглэж байгаа бол зургадугаар сарын 1-ний өдрөөс 79 төгрөг төлж
эхэлнэ.
Д.Цээнэ