Анхан шатны тэмцээнүүд аравдугаар сараас их, дээд сургуулийн хэмжээнд эхлээд байна. Харин бүсийн болон шигшээ тэмцээнүүд 2013 нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл болох ажээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Универсиад наадмыг Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Спорт бэлтгэлийн төв, Монголын оюутны спортын холбоо, спорт холбоодтой хамтран зохион байгуулах юм байна.
Универсиад наадмаас шалгарсан тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дугаар, Италийн Трентинод болох өвлийн 26 дугаар Универсиад их наадамд оролцох юм.
Универсиад III наадмын шигшээ тэмцээний хуваарийг танилцуулъя.
№ | Спортын төрлүүд | Хугацаа /2013 он/ | Болох газар |
1 | Аэробек | 04 сарын 05-06 | ШУТИС–ийн “А” байрны урлагийн заал |
2 | Бокс | 04 сарын 10-14 | СТО–ны “А” заал |
3 | Волейбол | 03 сарын 04-08 | МУИС–ийн ЭЗС–ийн заал |
4 | Гандбол | 04 сарын 01-05 | Буянт–ухаа спортын ордон |
5 | Заалны хөл бөмбөг | 03 сарын 28-30 | МХХБ–ны Футзалын ордон |
6 | Жүдо | 03 сарын 01-03 | СТО–ны “А” заал |
7 | Модон бөмбөг | 05 сарын 08-10 | Гачуурт тосгон |
8 | Сагсан бөмбөг | 03 сарын 11-15 | СТО–ны “А” заал ба ШУТИС–ийн спорт заал |
9 | Спорт аялал | 05 сарын 03-04 | Богд уулын чиглэлд |
10 | Хөнгөн атлетик | 05 сарын 10-12 | ТЦХүрээлэн |
11 | Тэшүүр | 01 сарын 26-27 | Хандгайтын тэшүүрийн талбай |
12 | Цана | 01 сарын 26-27 | Хандгайтын цанын бааз |
13 | Чөлөөт бөх | 04 сарын 05-07 | СТО–ны “А” заал |
14 | Шатар | 01 сарын 23-27 | “Хос мастер” академи |
15 | Ширээний теннис | 03 сарын 28-31 | “Оч” клуб |