“Filmapaloozaд” энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 бүтээл 48 цаг кино наадмын 2012 оны шилдгийн шилдэг киноны төлөө өрсөлдөх юм. Наадмын үйл ажиллагаа Холливудын оддын гар, хөлийн хэв байрладаг “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater” буюу хуучнаар “Minn Chinese Theater”-т болно. Энэ театрын тайзан дээр 2012 онд хот, улсуудаас шалгарсан шилдэг киноны цомыг гардуулах юм. "48 цаг Монгол 2012" бэсрэг кино наадмын шилдэг бүтээлээр “Absolute pictures” багийн "Эзэгнэгч" кино түрүүлсэн. Тэд Холливудад очиж, шилдэг уран бүтээлийн цомоо гардаж авах юм.
48 цаг кино наадмын зохион байгуулагчид Холливудэд шилдгээ шалгаруулж байгаа боломжоо ашиглан кино наадамд оролцож буй киночдод Холливудын алдартай продюсер, найруулагч, зураглаачид хийх уулзалтуудыг зохион байгуулах, лекц уншуулахаар төлөвлөөд байгаа аж.
“Filmapalooza” наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг whollywoodhotel.com/local-area, www.chinesetheatres.com цахим хаягаас үзээрэй.