Дэлхийн хамгийн үнэтэй маркыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй маркыг дуудлагаар худалдана

1855 онд Шведэд хэвлэгдсэн “Treskilling Yellow” нэртэй шуудангийн марк одоогоор хамгийн эртний мөн ховорт тооцогдоод байна. Энэхүү маркийг дуудлага худалгаагаар зарахаа эзэмшигчид нь мэдэгдлээ. Анхны үнийг 5 сая паундаар үнэлээд байгаа аж.
Энэхүү маркны жин нь ердөө 0,03 грамм гэнэ. Анх ногоон өнгөтэй байхаар загварыг нь гаргасан ч хэвлэх явцад алдаа гаран, шар өнгөтэй хэвлэгдэн гарчээ. Мөн 1855-1857 оны хооронд Шведийн шуудангийн үйлчилгээнд ашиглагдаж байжээ.
Дуудлага худалдааг дараагийн долоо хоногт явуулахаар төлөвлөж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж