Шадар сайд МХЕГ-т ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Шадар сайд МХЕГ-т ажиллана

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва маргааш 13.00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилллах юм байна. Энэ үеэр “Мэргэжлийн хяналтын өөрчлөлт шинэчлэлт” сэдвээр МХЕГ-ын хурлын танхимд уулзалт, ярилцлага хийх бөгөөд үүнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, мэргэжлийн холбоод, ТББ-уудын төлөөлөл, зарим яам, агентлаг, ЗГХЭГ-ын төлөөлөл болон иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдид оролцож, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлт, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар санал бодлоо солилцох аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж