Монголд уул, уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж чансаа өндөртэй шатарчдын түргэн тоглолтын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд шинэчилсэн чансаагаар 2100-аас дээш рейтингтэй, харин эмэгтэйчүүдийн 1900-аас дээш рейтингтэй шатарчид, мөн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн шатарчид оролцох юм. Тэмцээнийг “Энержи Ресурс” ивээн тэтгэж байгаа бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчин тус бүр гурван сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэнэ. Маргааш эхлэх уг тэмцээн швейцарь системээр есөн өрөг болох бөгөөд цагийн хяналт нь 25 минут байх гэнэ.
Мөн тусгай байр 2200-аас доош рейтингтэй сайн тоглосон шатарчид, 14 хүртэл насны охин, хөвгүүн, 50-аас дээш настай ахмад тамирчинд мөнгөн шагнал олгох аж. Үүнээс гадна Нийслэлийн 373 жилийн ойд зориулсан “Их нүүдэл” шатрын тэмцээн тус тус болно.
Т.МАША