Нийслэл хотынхоо төлөө жиргэцгээе

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Нийслэл хотынхоо төлөө жиргэцгээе

Нийслэл хотын 373 жилийн ойд зориулан “Бид хотынхоо төлөө юу хийж чадах вэ” сэдэвт шилдэг жиргээний уралдаан зарлалаа. Тодруулбал, твиттерчид нийслэл хотод тулгамдаад буй асуудалд шийдэл хайх шилдэг санаа, саналуудаа жиргэж, уралдах юм. Ингэхдээ жиргээчид саналаа 130 тэмдэгтэд багтаан, бичлэгийнхээ урд #niislelmn хаштагийг ашиглан бичих ба хэрвээ шаардлагатай гэж үзвэл @nisslelmn хаягийг оролцуулан бичлэгээ илгээж болно. Нэг оролцогч н тав хүртэл твиттээр өрсөлдөх ба хэрвээ түүнээс дээш твитт илгээсэн бол хугацааны хувьд эхэлж бичсэн таван твиттийн үзүүлэлтийг харгалзан үзэж дүгнэх юм байна.

Уг уралдааны зорилго нь ажлын хэсэг байгуулж, жиргээчдийн ирүүлж буй санал зөвлөмжийг нэгтгэн засч, залруулах арга замыг эрэлхийлэх хамтран хэрэгжүүлэх юм.

Уралдааныг өнөөдөр 08.00 цагаас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл хүлээн авч 28-нд ялагчаа нийтэд зарлах аж. Шилдэг жиргээчийг өгөгдсөн цагт ирүүлсэн бичлэгүүдийг нэгтгэн retweet-ийн тоо, favorite-ийн тоог үндэслэн дүгнэх аж. Энд retweet, favorite хийж буй жиргээчдийн дагагч болон Tweetgrader www.tweetgrader.com-ийн үнэлгээг үндэслэн дүгнэх юм байна.

Уралдаанд Монгол Улсын харьяат гадаад, дотоодод ажиллаж, амьдарч, суралцаж буй твиттер аккаунт бүхий иргэн оролцох боломтой аж.
Залуусаа нийслэл хотынхоо төлөө жиргэцгээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж