Хайди Клум Клеопатрагийн даашинзаар гангарна

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Хайди Клум Клеопатрагийн даашинзаар гангарна

Германы топ модель, дизайнер Хайди Клумийн хамгийн дуртай баяр нь зул сар болон “Halloween”-ы баяр гэнэ. Өдгөө 39 настай үзэсгэлэнт бүсгүй энэ сарын 31-нд Нью-Йоркийн “Finale” клубт болох “Halloween”-ий үдэшлэгт эртний Египетийн хатан хаан Клеопатрагийн өмсгөлтэй адилхан алтан шаргал гоёмсог даашинзаар гангарахаар шийджээ.

Тэр нягт нарийн, чимхлүүр ажил ихтэй даашинзаа өөрийг нь үдэшлэгт хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй, маш тансаг, чамин харагдуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Тэрбээр  “Halloween”-д өмсөх энэхүү даашинзаа Германы нэрт дизайнер Мартин Иезкюртогоор захиалгаар хийлгэж байгаа аж. Хайдийг Мартин “Даашинз нь хараахан бэлэн болоогүй ч урьдчилан өмсөж үзэх хэрэгтэй байна” хэмээн өчигдөр түүнийг  дуудсан бөгөөд тэрээр даашинзаа хараад маш их баярласан гэнэ. Учир нь “Бурхан минь, Би “Halloween”-ийг хүлээж чадахгүй нь” хэмээн Хайди уулга алджээ.

Э.АНХТУЯА

 
            
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж