Жессика Симпсон сэтгэлээр унажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Жессика Симпсон сэтгэлээр унажээ

Дуучин бүсгүй Жессика Симпсон эцэг, эхийнхээ салалтаас болж сэтгэл санаагаар унах болжээ. Учир нь өнгөрсөн есдүгээр сард түүний эцэг Жое Симпсон болон ээж Тина нар салах өргөдлөө Лос-Анжелосын шүүхэд өгөөд байгаа гэнэ.

Дуучин бүсгүй 34 жил хамт амьдарсан аав, ээжийнхээ салалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ үеэр Жессикаг хамгийн ихээр цочирдуулсан мэдээ бол түүний аав “гей” гэсэн цуурхал юм. Түүний гэр бүлийг тойрсон таагүй мэдээллүүд Жессикаг хар тамхинд ороход хүргэсэн хэмээн зарим эх сурвалжууд бичиж байгаа гэнэ. Жессика Симпсоны эцэг, эх салахынхаа өмнө Лос-Анжеласт 4.4 сая ам.долларын үнэтэй худалдаж авсан байшиндаа амьдарч байжээ. Түүнчлэн “People” сэтгүүлд Жессикагийн эцэг, эхийн салалтын гол шалтгаан нь нэрт дуучны аав гей байсантай хол хэмээн бичиж, тэдний салах өргөдлийг нь хүртэл нийтэлсэн байжээ.

Жессикагийн эцэг, эхийн хэвлэлийн төлөөлөгч “Тэдний салах гэж байгаа мэдээлэл үнэн ч Жоеийг “гей” гэдэг мэдээлэл ор үндэсгүй зүйл” хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.  32 настай Жессика ээж болсноосоо хойш багагүй жин нэмсэн юм. Симпсон өөрийн биеийн жиндээ анхаарахаар фитнест явж байгаа бөгөөд тэрээр фитнесээ тараад гэртээ харих замдаа ийн папараццид өртжээ.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж