“Sex and the City” коктейль худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

“Sex and the City” коктейль худалдаанд гарлаа

“Skyy Vodka” компани “Sex and the City” киноны багийнхантай эхний цувралыг нь хийхээс эхлээд хамтран ажиллаж байгаа аж. Тэдний хамтын ажиллагаа үнэхээр амжилттай явж ирсэн тухай тус компанийн орлогч захирал Bob Kunze-Concewitz дурьдаад тус киноны үзэгч фэнүүдэд нэгэн бэлэг барьж буйгаа зарлалаа.

Энэ нь “Skyy Vodka” компанин шинэ бүтээгдэхүүн болох “Sex and the City” нэрийн коктейль бөгөөд өчигдрөөс худалдаанд гарч эхэлсэн байна.

Удахгүй нээлтээ хийх “Sex and the City 2” киноны нээлтийн ажиллагаа, үдэшлэг зэрэг арга хэмжээнд энэхүү нэрийн коктейль зочдод барих хамгийн тансаг бэлэг байх бололтой.

Энэхү ү коктейлийн шилний загварыг “Sex and the City” киноны хувцасны загвар зохион бүтээгч Patricia Field гаргасан ба үзэгч фэнүүдэд нь таалагдана гэдэгт итгэлтэй байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж