
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр “Саутгоби Сэндс” компани Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт авлига өгөхөөр санал болгож байсныг Сара мэдэж байсан гэх яриа бий.
Сара Армстонгийг өнгөрөгч баасан гаригт Хонконг руу нисэх гэж байхад нь баривчилсан юм. Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг шалгаж байх хугацаанд “Саутгоби Сэндс” компанийн орооцолдсон авлигын болон 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн үйлдэл илэрч, тусад нь шалгаж эхлээд байгаа юм.
Б.ХАЛИУН