Инновацийн төсөл шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Инновацийн төсөл шалгаруулна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрдэмтэн, судлаачдын дунд инновацийн шилдэг төслийн сонгон шалгаруулалт зарлажээ. Төслийг  арваннэгдүгээр сарын 16-ны 17.00 цаг хүртэл зарласан байна.

Төсөлд тавигдах шаардлага:

  1. Эрдэм шинжилгээ, туршилт, сорилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон экспортын болон импортыг орлуулахуйц шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн төсөл байх;
  2. Эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээл (патент, диссертаци, эрдэм шинжилгээний тайлан г.м)-ээр баталгаажсан туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи;
  3. Зардлын задаргаа, худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгах;
  4. "Инновацийн тухай хууль"-ийн 14, 15-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
  5. Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, санхүүжилт 90 хүртэл сая төгрөг, цалингийн зардал санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байна.

Энэ нь "Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-ний стратегийн үйл ажиллагаа, "Инновацийн тухай" хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх, "эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох" зорилготой бөгөөд төслийн материалыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээн авах юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж