Хөдөлмөрийн зах зээл, эрчим хүчний салбар мөн улсын мэдлийн компани, газар нутгийг хувьцлах шинэчлэлийг хийх хугацааийнхүү сунгагдаж байна. Грекийн ерөнхий сайд Антонис Самарасын толгойлсон Засгийн газар ойрын хугацаанд тусламжийн амлалтын ээлжит транш болох 32 тэрбум евроны зээлээ авна.
Тунхаглалын төслөөс харахад, Афинд буулт хийснээс үүсэх 2013-14 онуудын Грекийг санхүүжүүлэх цоорхойг юунаас нөхөх нь тодорхойгүй. Үүний тулд 15-18 тэрбум евро хэрэгтэй болно гэсэн тооцоо байгаа. Мөн Афин 2014 оны дараа улс орноо хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байна.
Афин одоо амласан шинэчлэлээ хичнээнгүйлэн биелүүлж байгаа учраас евро бүсийн түншүүд нь шинэчлэлээ хийх хугацааг нь сунгаж байна. Үүний зэрэгцээ Грекийг евро бүсээс гаргах нь улс төрийн болон эдийн засгийн өндөр эрсдэлтэйг Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) зэрэг Европын холбооны том орнуудын удирдагч нар хэлж байгаа билээ.